2019.4.02. ОХУ. Москва, Kaspersky.ru.
“Касперскийн лаборатор” нь Kaspersky Automated Security Awareness Platform (ASAP) – автоматжуулсан платформыг гаргасан бөгөөд энэ нь кибер халдлагаас хамгаалах сургалт зохион байгуулах шинэ хандлагыг санал болгож байгаа юм.
Энэ платформ нь онлайн орчинд ажилчдын аюулгүй ажиллах ур чадварыг бий болгож, бэхжүүлэх боломжийг олгодог.
Хүн - бол байгууллагын мэдээллийг хамгаалах гинжин хэлхээний хамгийн сул холбоос юм. “Касперскийн лаборатор”-ын судалгаагаар корпорацуудын 52% нь аюулгүй байдалд хамгийн их аюул занал учруулагч нь ажилтнууд байдаг гэж үзсэн байна.
Албан хаагчдын анхаарал болгоомжгүй байдал,ур чадвар дутмагаас фишингийн холбоос руу орох, найдваргүй нууц үгийг ашиглах, вирусыг бие даан шийдвэрлэх гэх мэт алдаа ихээр гаргадаг. Түүнчлэн жижиг, дунд бизнесийн байгууллагын хувьд ажилтнуудын гаргасан алдаанаас аж ахуйн нэгжүүд нилээдгүй хохирол амсдаг бөгөөд судалгаанд дурдснаар хакеруудын амжилттай хийсэн нэг удаагийн халдлагын улмаас үүссэн хохирлын хэмжээ 4.3 сая руб-д хүрч байна.
Хакеруудын дайралт амжилтанд хүрч байгаа нь ажилтнуудын мэдээллийн аюулгүй байдлын салбарын мэдлэг дутмаг, бизнест энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай хэрэгслүүд хангалтгүй байдагтай холбоотой бөгөөд ердийн сургалт нь хэтэрхий хүнд ярвигтай байдаг тул ажилчид олж авсан мэдлэгээ хурдан мартдаг эсвэл сургалтанд бүрэн хамрагддаггүй зэргээс ямар ч үр дүнд хүрэхгүй байна гэж Касперский лабораториас дүгнэсэн байна.
Kaspersky ASAP платформ нь кибер аюулаас хамгаалах сургалт зохион байгуулах өөр хандлага,арга барилыг шийдвэрлэжээ. Уг шийдэл нь ажилчдын кибер аюулгүй байдлын талаархи одоогийн мэдлэгийг үнэлэх, албан үүрэгтэй хамааралтай зайлшгүй байх ур чадварыг тодорхойлох, програмын хуваарийг гаргах боломжийг олгодог. Жишээ нь: жирийн ажилтнуудад зөвхөн үндсэн ур чадвар шаарддаг бол нууц мэдээлэлтэй ажиллах даргад нийт хэлтсийн мэдээллийг хэрхэн аюулгүй байлгах мэдлэг чадвар шаардлагатай юм.
Энэхүү бүтээгдхүүн нь хүний ой санамжийн онцлогийг харгалзан бүтээгдсэн болно. 10 минутаас илүүгүй үргэлжлэх хичээл бүр дээр гол мессежүүдэд хэд хэдэн удаа анхаарлаа төлөврүүлж ажилладаг. Хичээлүүдийн төрөлд интерактивный модуль, видео бичлэгүүд, тест болон загварчилсан фишинг дайралтаас хамгаалах, шалгах дасгалууд багтдаг байна. Хамгаалах дасгал нь өөртөө ажиглалтын даалгаврыг багтаадаг бөгөөд ажилтнууд өдөр бүрийн ажилдаа хэрэглэдэг юм.
Ур чадварыг хөгжүүлэх дасгал нь “энгийнээс – нарийн төвөгтэй рүү” гэсэн зарчим дээр суурилдаг бөгөөд хэрэв бүх сорилд тэнцээгүй тохиолдолд дараагийн сургалтын шатанд оруулдаггүй байна. Сургалтын ийм бүтэц нь олж авсан мэдлэгээ ашиглахад хамгийн үр дүнтэй арга юм.
Kaspersky ASAP-ын автомажуулсан удирдлага нь компаниудад зорилгоо тодорхойлохоос эхлээд ашигаа дүгнэх хүртэл бүх шатны процессыг хянахад тусладаг байна.
Ажилтнуудын онлайн аюулын талаархи мэдлэгийг дээшлүүлэх биш харин тэдний аюулгүй ажиллагааны ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой дадал зуршил бий болгох явдлыг сургалтын гол зорилго болгосон юм.
“Кибер гэмт хэрэгтнүүдийн халдлагын төрөл,бүх хувилбаруудыг урьдчилан харах ямар ч боломжгүй юм” гэж “Касперскийн лаборатор”-ын Kaspersky Cybersecurity Awareness програмын удирдагч Вячеслав Борилин тэмдэглэжээ.
Тэрээр: - Бидний шинэ платформ Kaspersky ASAP нь хамгийн үр дүнтэй онлайн хэрэгсэл бөгөөд ажилтнуудыг аливаа нөхцөлд, түүнчлэн урьд өмнө нь ч мэдэгдээгүй нөхцөл байдлын үед хамгийн аюулгүй шийдвэр гаргахыг зааж сургадаг юм. Түүнээс гадна удирдлага, зохион байгуулалтын ажлыг хөнгөвчилж, кибер аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг хариуцдаг менежерийн ажлын үр ашгийг дээшлүүлдэг. гэж тэмдэглэсэн байна.