2024-04-20 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
/ End-to-end / шифрлэлтийг хориглох тухай хэлэлцэж байна.
Огноо: 2019 оны 11 сарын 20

2019.07.01. АНУ, securitylab.ru.

Сүүлийн жилүүдэд Apple, Google, Facebook зэрэг технологийн компаниуд нь өөрсдийн хэрэглэгчдийн аюулгүй байдал, нууц мэдээллийг хамгаалах үүднээс / end-to-end / шифрлэлтийг өргөнөөр ашиглаж байгаа нь олон улсын хууль сахиулах байгууллагуудаас гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийн мэдээллийг гаргаж авах боломжийг хааж байгаа бөгөөд терроризм, хар тамхи худалдаалах, бага насны хүүхдийн порнограф зэрэг гэмт хэргийг мөрдөхөд хүндрэл бэрхшээл учруулдаг байна.

Энэ асуудлаар оролцогч талууд хоёр талын байр суурьтай байна. Кибер аюулгүй байдал ба дэд бүтцийг хамгаалах агентлагийн  мэргэжилтнүүд өгөгдлүүдийн ялангуяа онц чухал дэд бүтцэд шифрлэлт нь ач холбогдолтой гэж  тайлбарлаж байгаа боловч олон улсын хууль сахиулах байгууллагуудаас / end-to-end / шифрлэлтээс болж гэмт хэрэгтнүүд, террористуудыг илрүүлэхэд байнгын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгааг онцлон тэмдэглэжээ.

Англи улсын тусгай албаны ажилтнууд гуравдахь арга замыг санал болгож байгаа бөгөөд энэ нь End-to-end шифрлэлтэнд "ghost протокол" гэж нэрлэсэн арын хаалга буюу цоорхой гаргах санаа юм. Ингэснээр хууль сахиулах байгууллгууд уг цоорхойг ашиглан End-to-end шифрлэлтийг хялбархан тайлах боломжтой болно. Энэхүү саналыг технологийн компаниуд эрс эсэргүүцэж байгаа юм.

Судлаачдаас: Шифрлэлт нь хууль сахиулах үйл ажиллагаанд хүндрэл учруулдгыг үгүйсгээгүй боловч шифрлэлтийг хориглох нь интернетийн аюулгүй байдлыг бүхэлд нь алдагдуулж болзошгүй гэжээ. Мөн шифрлэлт гэдэг бол зүгээр дэвшилтэт математик бөгөөд математикийг хориглох нь санааг хориглохтой адил ба энэ бол явцгүй үйлдэл юм. Хэрэв АНУ-д нийтийн үйлчилгээнд End-to-end шифрлэлтээс татгалзвал хилийн гадна шифрлэлт ашигласан өөр аппууд хэдэн арваар гарч ирсээр байх болно гэж дүгнэж байна.  

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04