2024-04-20 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Үүрэн телефоны хэрэглэгчийн яриа, мессежний нууцлал, аюулгүй байдлыг хангах нь
Огноо: 2020 оны 03 сарын 16

Утасны яриаг шууд сонсож, мессежийг дундаас нь авснаар бизнесийн чухал мэдээллийг олзолж, эдийн засгийн тагнуул хийх, нөлөө бүхий болон баячуудын хувийн гүйлгээ, гэр бүлийн мэдээллийг цуглуулах, аюулгүй байдалд заналхийлэх, мөнгө нэхэж барьцаалах зэрэг үйлдлийг хийж байна.

Бидний ашиглаж байгаа утасны техник технологийн боломж өдрөөс өдөрт сайжирч, гар утсаараа маш олон ажлыг амжуулах болсон хэдий ч гар утсыг хакердаж интернэтийн урсгалаас мэдээллийг олзлох техникийн боломжтой болсон нь эрсдэл дагуулж байна.

Гар утасны дугаарыг олж, хэрэглэгчийн мэдээллийг олзлох нь тухайн агшны бодит мэдээллийг, түүний байрлалтай нь хамт нэгэн зэрэг олзлох боломж олгодог бөгөөд стандарт үүрэн телефоны яриа болон мессежийг тохирсон технологи ашиглан дундаас нь олзлох техникийн бүрэн бололцоотой юм. 

 

Дэлхий нийтээр ашиглаж байгаа гар утаснуудын үйлдлийн системийн хувьд Android 66%, IOS 28%, Windows болон Blackberry 6% -г эзэлж байна.



Энгийн хэрэглэгчид өөрсдийн ухаалаг утсан дээрх мэдээллийг хэрхэн хамгаалах вэ?

Сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй ухаалаг утаснууд өөр дээрээ шифрлэх /нууцлах/ функцтэй байгаа бөгөөд Google-ээс андройд Gingerbread (2.3.x) хувилбарт зориулсан шифрлэгч гаргасан байна. Зарим өндөр үзүүлэлттэй ухаалаг утаснууд Lollipop (5.x) болон түүнээс дээш хувилбаруудад энэ функц идэвхтэй байх ба доошхи хувилбаруудад үүнийг ашиглахын тулд хэрэглэгч утсан дээрээ нэмэлт тохиргоо хийх юм. Шифрлэх функцийг идэвхжүүлснээр утсан дээрх дугаарууд, хувийн зурагнууд гэх мэт дата файлууд нууцлагдах бөгөөд ухаалаг утсандаа шифр кодоо оруулж цоожийг тайлах үед хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр харагдана. Хэрэв хэн нэгэн этгээд утсыг хулгайлвал утсан дээрх дата, мэссэж, имэйл, дугаарууд, гэрийн хаягийн мэдээлэл зэрэг бүхий л хувийн мэдээллүүд нууцлагдах ба цоожийг тайлж чадахгүй. Шифрлэх функцийг идэвхгүй болгохын тулд хэрэглэгч утсаа зөвхөн factory reset хийх хэрэгтэй.

Харин iOS үйлдлийн системтэй ухаалаг утаснууд өөрийнхөө датаг icloud серверт хадгалах бөгөөд утсаа алдсан үед өөрийнхөө хувийн мэдээллийг серверт бүртгүүлсэн нэр паспортоо ашиглан өөр утсанд сэргээн ашиглах, хулгайлагдсан утсан дээрх мэдээллээ устгах, удирдах боломжтой юм.

Дэлхийд нууцлалаараа тэргүүлж буй топ 4 гар утасны талаар харьцуулсан судалгааг танилцуулъя. Энэ нь хэрэглэгчийн утсан дээрх мэдээллүүдийг хэрхэн хамгаалж байгааг харуулсан үзүүлэлт юм.

Blackberry dtek50,60: Дэлхийн хамгийн нууцлалтай Андройд үйлдлийн системтэй утас.  Application программуудыг автоматаар удирдаж хянадаг. Утас эрсдэлд орох үед функцүүдийг идэвхгүй болгож алсаас удирдана. Чухал пасспортуудыг нэг газарт байршуулж датагаа шифрлэн нэг пасспортоор хамгаалдаг Password keeper application-тай.

Boeing black: Android үйлдлийн системтэй энэхүү гар утас нь ЗГ-ын агентлагуудад хэрэглэгдэхээс гадна бизнесийн салбаруудад түлхүү хэрэглэгддэг яриа шифрлэдэг гар утас юм. Энэ нь ямар нэгэн халдлага илэрч, нээхийг оролдох үед программ хангамж нь утсанд байгаа мэдээллийг автоматаар устгах, идэвхгүй байдалд оруулах функцтэй юм.

Blackphone2: Андройд дээр суурилан хөгжүүлсэн Silent үйлдлийн системтэй. Виртуал системүүдэд хуваагдсан байдаг учир тэдгээрийг удирдах албан хэрэгцээ болон хувийн хэрэгцээгээр нь ялгаж хэрэглэх боломжтой. Хурууны хээ танигчтай. Эмзэг байдалд өртвөл 72 цагийн дотор нийлүүлэгч буюу Silent Circle-ээс сайжруулалт хийнэ.

Vertu: Silent Circle-ийн гаргасан утас бөгөөд end-to-end нууцлалтай суваг үүсгэж яриа, текстийг шифрлэнэ. iCloud сервертэй холбоотой байх учир утсаа гээсэн үед пасспортыг өөрчлөх, блоклох, байршлыг тогтоох, утсан дээрх датагаа устгах зэрэг арга хэмжээг авч болдог.

Яриа, мессеж нь тодорхой стандарт, ярианы протоколыг ашигладаг учраас үйлдлийн системүүдэд тохирсон нууцлал, хамгаалалтын шийдлүүдийг дээрх компаниуд хэрэгжүүлдэг байна.


 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04