Зарим Lenovo персонал компьютерт суурилагдсан “Superfish” адвэйр нь чухал биш итгэмжлэгдсэн root CA (certification authority) сертификат суулгаснаар халдлага үйлдэгчдэд HTTPS урсгалыг хуурах боломжийг олгодог.
2014 оны 9-р сарын эхээр Lenovo өөрийн зарим нэг персонал компьютерүүдэд Superfish Visual Discovery спайвэйр урьдчилан суурилуулж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч Superfish 2010 оны эхээр бусад програмуудтай цуг ирдэг байсан гэж мэдээлэгдэж байсан. Энэ програм хангамж нь хэрэглэгчийн веб урсгалыг замаас нь барьж тодорхой чиглэсэн зар сурталчилгаагаар хангах юм. Шифрлэгдсэн холболт (HTTPS ашиглан) дундаас барихын тулд програм хангамж нь Superfish-д зориулсан итгэмжлэгдсэн root CA сертификат суулгадаг байна. Интернэт рүү веб хөтөчүүд дээр суурилсан шифрлэгдсэн урсгалыг дундаас барьж авах, кодыг тайлах, програмаар хэрэглэгчийн хөтөч рүү дахин шифрлэх буюу сонгодог man-in-the-middle халдлага хийгдэнэ. Учир нь Superfish-ийн ашиглаж буй сертификатууд нь CA-аар баталгаажуулагдаж програмд суусан тул интернэт хөтөч нь ямар нэг анхааруулга өгөхгүй. Хувийн түлхүүрийг Superfish програм хангамжаас хялбархан сэргээж болох учраас халдлага үйлдэгч нь Superfish програм хангамж суулгасан системээр итгэмжлэгдсэн дурын цахим хуудасны сертификатыг үүсгэх боломжтой болно. Энэ нь банк болон цахим шуудангийн вебүүдийг интернэт хөтөчөөс ямар нэг анхааруулгагүйгээр хууран мэхлэх боломжийг бүрдүүлэх юм.
Lenovo Superfish Visual Discovery урьдчилан суурилуулах практикийг зогсоосон гэж дурдсан хэдий ч өмнө нь суурилагдсан програм хангамжтай хамт ирсэн системүүдийн хувьд засаж залруулах арга хэмжээ авах хүртэл энэ эмзэг байдал байсааар байх болно.
Шийдэл: Superfish Visual Discovery болон эдгээртэй холбоотой root CA сертификатуудыг устгах.
Komodia Refirector болон SSL Digestor сангуудыг агуулсан бүх програм хангамжуудыг устгах. Lenovo персонал компьютерүүдийн хувьд бол Superfish Visual Discovery багтана.
Мөн түүнчлэн нөлөөлөлд өртсөн root CA сертификатуудыг арилгах шаардлагатай. Програм хангамжийг энгийнээр устгах (uninstall хийх)-д сертификатууд устдаггүйг анхаарах хэрэгтэй. Microsoft сертификат удирдах болон устгах заавраар хангасан байдаг. Дараах холбоосоор үзнэ үү
******************** Тайлбар *********************
Адвэйр /adware/ - програм хангамжийг дагалдан ирдэг сурталчилгааны жижиг код гэж ойлгож болох юм. Томоохон компаниуд хэрэв тодорхой нэг програм хангамжтай цуг адвэйр дагалдуулж байгаа бол үүнийгээ хэрэглэгчийн гэрээ буюу EULA (End User License Agreement)-дээ заавал тодорхой бичсэн байдаг.
Спайвэйр /Spyware/ - Зарим үнэгүй програм хангамжинд дагалдах адвэйр нь таны сонирхолд таарах бараа бүтээгдэхүүн санал болгохын тулд эсвэл өөр ямар нэгэн зорилгоор таны вебээр аялаж байгаа хаяг, сонирхож буй бараа бүтээгдэхүүн, хэрэглэгчийн нэр, нууц үг үэрэг нууцал хамаарах мэдээллийг цуглуулж, гуравдагч этгээдэд илгээдэг. Ийм төрлийн адвэйрийг спайвар гэж олгож болно. ихэнхдээ програмыг суулгах явцад нууцаар суудаг бие даасан програм хэлбэртэй зохиогдсон байдаг.