2024-03-29 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Коронавирус: БНСУ
Огноо: 2020 оны 04 сарын 16
БНСУ-д 10700 гаруй тохиолдол илэрч, 240 гаруй хүний аминд хүрсэн байна. Тус улсын бүх хотуудад хүмүүсийг гэртээ байхыг уриалж, зарим оффисууд хаагдаж, олон арга хэмжээ хойшлогдлоо. Тус улсын сургуулиуд 5-р сарын 4-ныг хүртэл хаалттай, их сургуулиуд цахимаар хичээлээ явуулж байна. Хамгийн том дэгдэлт Дэгү хотод гарсан бөгөөд нийт тохиолдлын дөрөвний гурваас дээш хувийг эзэлж байна. Дэгүгийн эмнэлэгт амьсгалын аппарат дутагдсанаас бага зэргийн шинж тэмдэгтэй өвчтөн буюу  Дэгүгийн бараг 40% нь эмнэлэгт хэвтэхийг хүлээж гэртээ тусгаарлагдаж байна. Улсын хэмжээнд 50 эмнэлэг ажиллаж, эмчийн үзлэг, шинжилгээ хийж байгаа бөгөөд өдөр бүр 15,000 гаруй шинжилгээ хийгдэж байна.
  • 4-р сарын 1-нээс эхлэн БНСУ-н хилээр орж ирсэн иргэдийг хоёр долоо хоногийн турш тусгаарлаж байна.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдэд улсаас мөнгөн тэтгэмж өгч байна.
  • Иргэн бүр 7 хоногт 1 удаа 2 ширхэг маск худалдан авах зохицуулалт хийсэн.
  • Хубэй мужид сүүлийн 14 хоногт аялсан БНСУ болон гадаадын иргэд БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй.
  • БНСУ-ын хилийн мэдүүлэх хуудсанд БНХАУ-ын Хубэй мужид аялсан тухайгаа тэмдэглэсэн иргэн, Хубэй мужийн захиргаанаас олгосон гадаад паспорттай хятад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх.
  • Үхань хотод суугаа Ерөнхий консулын газраас өмнө олгосон БНСУ-ын визийг түр хугацаагаар хүчингүйд тооцох. 
  • БНХАУ болон бусад гуравдагч орноор дамжин ирж байгаа солонгос болон гадаадын иргэдийг БНСУ-ын хилээр тусгай журмын дагуу нэвтрүүлнэ.
  • Иргэдийг тусгай гарах гарцаар гаргах бөгөөд БНСУ-д оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг газар дээр нь шалгаж, нягтална.
  • Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гадаадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсан зохицуулалтыг түр хугацаагаар зогсоов.
  • БНХАУ-д буй БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэдэд тавих шаардлагыг чангатгах болно. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээний баримтыг шаардах болно.
  • БНСУ-ын Цагаачлалын алба, Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх албанаас хамтран 1345 шуурхай утсаар тус улсад буй гадаад иргэдэд зориулан 20 хэл дээр шинэ коронавирусын талаар зөвлөгөө, орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.
  • Оршин суух эрхтэй иргэд гэртээ өөрийгөө тусгаарлах бөгөөд түр хугацаагаар ирсэн иргэд засгийн газраас бэлдэж өгсөн тусгаарлах байранд тусгаарлагдана.Төлбөр нь өдрийн 100.000 вон бөгөөд тухайн иргэн өөрөө хариуцна.
  • Хэрвээ тусгаарлалтыг зөрчсөн тохиолдолд 1 жил хорих ял эсвэл 10.000.000 воны торгууль ноогдуулна. Мөн визийг нь цуцалж, албадан гаргах хүртэл арга хэмжээ авна.
  • БНСУ-д олон улсын арга хэмжээ, бизнесийн гэрээ хэлэлцээр хийхээр ирж буй хүндэтгэх шалтгаантай иргэд хилээр орж ирэхээсээ өмнө ЭСЯ-наасаа албан бичиг авснаар тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой.
  • 4-р сарын 15-нд парламентийн сонгууль явагдав. Сонгогчид санал өгөхдөө халуунаа үзүүлж, гараа ариутгаж, маск, бээлий өмсөж, бусдаас дор хаяж нэг метр зай барьж байсан ба 37.5 хэмээс дээш халуунтэй иргэд саналын хуудсаа бөглөөд тусдаа хайрцганд хийж байв.
Коронавирусын эсрэг технологийн шийдэл

Өмнөд Солонгос улсын Дотоод, аюулгүй байдлын яамнаас боловсруулсан "self-quarantine safety protection" програм нь GPS ашиглан иргэдийн байршлыг тогтоон, хорио цээр зөрчөөгүй эсэхийг шалгаж, холбогдох ажилтнуудад явцын талаар мэдээлэх боломжийг олгодог. 

Үүнээс гадна халдвартай иргэдийн очсон газраас 100 метр радиуст орвол хэрэглэгчдэд анхааруулга өгдөг “Корона 100м” гэх аппликейшн гарсан ба тус улсын иргэд ихээр ашиглаж байна.

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04