Мэдээ » Гадаад мэдээ |
Коронавирус: Хятад улс |
Огноо: 2020 оны 04 сарын 16 |
|
2019 оны 12-р сард Ухань хотод анх коронавирус илэрснээс хойш Хятад улсад 82,000 гаруй тохиолдол илэрч, 4600 гаруй хүн нас баржээ. Ухань болон Хубэй мужийн хүмүүс 50 хоногийн турш гэрээсээ гаралгүй хөл хорионд байсан бөгөөд хатуу хөл хорио нь вирусын тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Эдгээр арга хэмжээ нь хэдэн арван жилийн түүхэнд байгаагүй нийгмийн хяналтыг тогтоов. Харин одоо Хятад улс вирусын шинэ тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаад анхаарлаа хандуулж байна.
- 1-р сарын 23-нд Ухань хотод хөл хорионы дэглэм тогтоосон.
- Автомашин ашиглахыг зогсоож, оршин суугчдыг зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон.
- Эмийн сангаас халуун буулгах эм авах үед халууныг нь шалгаж, хаяг, таних дугаарыг нь тэмдэглэж байв.
- Албаны хүмүүс харьяаллын оршин суугчдад хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг худалдаж аваад нийлүүлж эхэлсэн.
- Хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөхгүй байгаа хүмүүсийг мэдээлсэн иргэдэд санхүүгийн урамшуулал хүртээж байсан.
- Хотын оршин суугчид хоол хүнс, бусад хэрэгцээт зүйлсээ, эмнэлгүүд нь эмнэлгийн хэрэгслээ хамгаалалтын хувцас өмссөн хүргэлтийн ажилтнаар дамжуулан авч байв.
- Коронавирусын шинжилгээ нь хялбар, үнэ төлбөргүй байсан.
- Шинэ эмнэлгүүдийг яаралтай барьж, ажилчид нь өдөр, шөнөгүй ажиллав.
- Яаралтай бус эмнэлгийн тусламжийг хойшлуулж, эмч нарын уулзалтыг онлайнаар зохион байгуулж байв.
- Өдөрт 10,000 гаруй нислэг цуцлагдсан.
- Бүх цэцэрлэг, их дээд сургууль хаагдсан.
- Ухань хотод дэгдэлт ихэссэн үед галт тэрэг хөдөлгөөнийг зогсоогоогүй.
- Ухань хот 4-р сарын 8-нд хөл хориогоо цуцлав.
Коронавирусын эсрэг технологийн шийдэл
Хятад улс Хубэй мужаар дамжин явсан хүмүүсийг олж тогтоохын тулд орон нутгийн харилцаа холбооны компаниудтай хамтран ажиллаж байсан бөгөөд вирус тээгчдийг тодорхойлох зорилгоор мэдээллийг нь Үндэсний эрүүл мэндийн комисст илгээж байна.
SenseTime Thunder-E дулааны дүрслэлийн шийдэл нь масктай хүмүүсийг таних, маскгүй иргэдийг илрүүлэх, халуунтай хүмүүсийг олж тогтооход зориулагдсан ба уг технологийг ашиглан сэжигтэй хүмүүстэй хавьтахгүйгээр халдварыг илрүүлж, урьдчилан сэргийлж байна.
|
|
|
|
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл |
|
Шинэ Мэдээ |
|
|