2024-03-29 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
Коронавирус: Америкийн Нэгдсэн Улс
Огноо: 2020 оны 04 сарын 16
АНУ-д коронавирусын 849000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 47000 гаруй хүн нас баржээ. Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн. Энэхүү аяны хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж байгаагаа Шуурхай ажлын хэсгийн 2020.03.29-ний өдрийн хэвлэл, мэдээллийн ээлжит бага хурлын үеэр зарлав.

2020.03.30-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын арга хэмжээнүүд аваад байна. Үүний зэрэгцээ хэд хэдэн муж улс дэгдэлтийн үр нөлөөг бууруулахын тулд хууль эрх зүйн арга хэмжээ авч байна. 
  • CDC нь эхэндээ зөвхөн өөрийн лабораторид шинжилгээ хийлгэхийг зөвшөөрч байсан бөгөөд зөвхөн Хятадад очсон эсвэл халдвартай хүмүүстэй хавьтсан өвчтөнүүдэд л зөвшөөрч байсан. 
  • 32 муж, нутагт онц байдал зарласан.
  • 48 муж, нутагт төрөөс харуул хамгаалалт тавьсан.
  • 30 муж, нутагт зорчих хөдөлгөөн хязгаарласан.
  • Муж нутгийн хэмжээнд олон нийтийн цуглаант арга хэмжээг хязгаарлаж, гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна.
  • Улсын хэмжээнд бүх сургуулийг хаасан.
  • 55 муж, нутагт нэн чухал бус бизнесийн үйл ажиллагааг зогсоосон.
  • Хувь хүний орлогын албан татварын авах хугацааг 4-р сарын 15-ны өдрөөс 2020 оны 7-р сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. 
  • Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль 26 мужид явагдсан, 13  мужид хойшлогдсон, 17 мужид хуваарийн дагуу явагдах төлөвлөгөөтэй байна.
  • Нотариатчдыг дүрст хурлын системээр ажлаа хийхийг зөвшөөрсөн.
  • Төрийн байгууллагуудад цахим бүртгэл үүсгэх, хадгалах, цахим гарын үсэг ашиглах боломжийг олгосон.
  • Иргэд аливаа зөрчил гаргасан тохиолдолд хууль сахиулах байгууллагын ажилтнуудад цагдан хорих хүсэлт, гомдол гаргах эрх өгсөн.
  • 3-р сарын 27. Ерөнхийлөгч Женерал Моторс компанитай Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурав. 
  • 3-р сарын 27. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бэлэн нөөцийг бэлтгэх үүрэг бүхий захирамж гаргалаа.
  • 3-р сарын 27. Коронавирусын тусламж, эдийн засгийн аюулгүй байдлын тухай хуулийг батлав.
  • 3-р сарын 23. Ерөнхийлөгч Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай 2-р захирамж гаргав.
  • 3-р сарын 22. Ерөнхийлөгч Трамп Калифорниа, Нью-Йорк, Вашингтонд Үндэсний харуул хамгаалалт ашиглахыг зөвшөөрсөн.
  • 3-р сарын 18. Ерөнхийлөгч Трамп Коронавирусын эсрэг хариу арга хэмжээний тухай анхны хуулийг батлав.
  • 3-р сарын 16. Цагаан ордон 10-аас дээш хүн нийлж аялах, хурал цуглаан хийхээс зайлсхийхийг зөвлөж байна.
  • 3-р сарын 14. Ерөнхийлөгч Трамп коронавирусын өвчний дэгдэлттэй холбоотой онцгой байдал зарлав.
  • 3-р сарын 13. Батлан хамгаалах яам нь гадаад, дотоодын аялалд хязгаарлалт тогтоолоо.
  • 3-р сарын 11. Ерөнхийлөгч АНУ-д 14 хоногийн хугацаанд АНУ, Ирландаас бусад Европын орнуудад байсан гадаадын иргэдийг хил нэвтрэхийг хязгаарласан.
  • 3-р сарын 06. Ерөнхийлөгч Трамп Коронавирусын бэлэн байдал ба хариу арга хэмжээний нэмэлт санхүүжилт 8.3 тэрбум долларын зарцуулалтын тухай хууль батлав. 
  • 2-р сарын 24. Цагаан ордон нь коронавирусын эсрэг хариу арга хэмжээ авахад зориулж нийт 2.5 тэрбум долларын нөөц, түүний дотор 1.25 тэрбум долларын яаралтай тусламжийн нэмэлт санхүүжилтийг Конгресст илгээсэн байна.
  • 1-р сарын 31. Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн 14 хоногийн дотор Хятадаас ирсэн гадаадын иргэдийг тусгаарлахыг зарлав.
  • 1-р сарын 29. Ерөнхийлөгч Дональд Трамп HHS нарийн бичгийн дарга Азараар ахлуулсан Коронавирусын ажлын хэсэг байгуулсныг зарлав.
Коронавирусын эсрэг технологийн шийдэл

АНУ-ын засгийн газар коронавирусын тархалтаас сэргийлж халдвар авсан хүнтэй хавьталд орсон хүмүүсийг олж тогтооход гар утас болон царай таних систем ашиглан тухайн иргэний явсан газар, байршлуудыг тогтоож, анализ хийх зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ. 
  • Царай таних систем үйлдвэрлэгч Clearview AI  компани нь төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон байна. 
  • Өгөгдлийн уурхай буюу data mining хийдэг Palantir компани нь өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл олборлодог бусад компаниудтай түншлэл байгуулжээ. 
  • Цагаан ордон Google, Facebook, Amazon зэрэг хэд хэдэн том болон гарааны жижиг  технологийн компаниудтай хамтран ажиллаж байгаа ба Facebook нь вирусыг хянах зориулалттай газрын зураг боловсруулж байна.
  • АНУ-ын Athena Security компани халуунтай хүнийг илрүүлдэг "Хиймэл оюун ухаант дулаан мэдрэгч камер" үйлдвэрлэж эхэлсэн ба тус компаний зүгээс хүнсний дэлгүүр, эмнэлэг, санал авах байранд бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд засгийн газар, агентлагууд болон нисэх онгоцны буудалд байршуулах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгдэж байна.

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04