АНХААРУУЛГА
Сүүлийн үед гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс цахим шуудангаа хакердуулсан, мөнгөө луйвардуулсан гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан Мэдээллийн аюулгүй байдлын газар /МАБГ/-аас дараах анхааруулгыг хүргэж байна.
Хэрэв танай байгууллага гадаад худалдаа эрхэлдэг, мөн гадны байгууллагуудтай цахим шуудангаар харилан төлбөр мөнгөө шилжүүлдэг бол дараах зүйлүүдийг анхаарна уу?
- Цахим шууданг илгээж буй мэйл хаягийг шалгах
-
- Үсэг тоо тэмдэгт бүрийг нарийн шалгах /жишээ нь: m үсгийг rn (r+n) гэж бичсэнийг ялгадаг байх
- Харилцаж буй байгууллагын домайн нэр мөн эсэхийг шалгах
- Цахим шуудангаар ирсэн банкны нэр, дансны дугаар, байгууллагын нэр зэргийг нягтлах, факс, утсаар холбогдож тулгалт хийх
- Цахим шууданд хандаж буй ажилчдын бүртгэл хийх
- Цахим шуудангийн нууц үгийг стандартын дагуу хийх /хамгийн багадаа 8 тэмдэгт 0-9 хүртлэх тоо, a-z, A-Z үсэг, тусгай тэмдэгт: _-+=!@%*&”:./ зэргээс бүрдэнэ. Жишээ нь: 1R2rt@Aor#B
- Нууц үгийг тогтмол хугацааны давтамжтай солидог байх
- Цахим шууданд сэжигтэй хандалт хийгдсэн болон ирсэн цахим шуудан сэжигтэй санагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандах. Мэргэжлийн байгууллага шинжилгээ хийж эхлэх хүртлэх хугацаанд цахим шууданд нэвтрэхгүй байх