Интерпол буюу Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага нь хөрөнгө оруулалтын луйвар, онлайн мөнгө угаалт, хууль бус онлайн мөрийтэй тоглоом зэрэг төрөл бүрийн кибер гэмт хэрэгт холбогдсон 1003 хүнийг баривчилжээ.
Энэ нь 2021 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Ангол, Бруней, Камбож, Колумб, Хятад, Энэтхэг, Индонез, Ирланд, Япон, Солонгос, Лаос, Малайз, Мальдив, Филиппин, Румын, Сингапур, Словени, Испани, Тайланд, Вьетнам гэсэн 20 улсад явагдсан "HAEICHI-II" нэртэй дөрвөн сарын ажиллагааны үр дүн юм.
Үйл ажиллагааны үед нийт 27,000,000 орчим долларыг хурааж, төрөл бүрийн онлайн гэмт хэрэгтэй холбоотой 2,350 банкны дансыг царцаасан байна.
HAEICHI-II ажиллагаагаар 10 гаруй шинэ төрлийн гэмт хэргийг тодорхойлсон нь кибер гэмт хэргийн шинж чанар өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгааг харуулж байгаагаас гадна "Хортой программ ашигладаг онлайн луйврууд нь иргэдийн ашиглаж буй соёлын чиг хандлага шиг хурдан хөгжиж байна. HAECHI-II ажиллагаа нь бид хамтран ажиллаж чадвал энэ аюулын эсрэг амжилттай цохилт өгч чадна гэдгийг харуулж байна" гэж Интерполын мэдэгдэлд дурджээ.
Интерполын өмнөх онлайн луйврыг таслан зогсоох томоохон хэмжээний ажиллагаа нь 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд үргэлжилсэн HAEICHI-I юм. Уг ажиллагаанд 40 хууль сахиулагч оролцсон бөгөөд гол төлөв Ази Номхон далайн бүс нутагт төвлөрч, 500 хүнийг баривчилж, 83,000,000 ам.доллар хураан, эрх баригчид, луйварчдын 1600 банкны дансыг илрүүлж, царцаасан байна.
Эх сурвалж: https://www.bleepingcomputer.com/