АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос байгууллага, аж ахуйн нэгжүүд цахим хурлын систем, платформоор дамжуулан BEC/EAC цахим шуудангийн халдлагад өртөж байгааг анхаарууллаа.
BEC/EAC цахим шуудангийн халдлага нь онлайн санхүүгийн гэмт хэргүүдийн нэг бөгөөд цахим шуудангаар хамтрагч байгууллагын дүр эсгэн хуурамч албан захидал илгээн, мөнгө нэхэмжилдэг. Кибер гэмт хэрэгтнүүд санхүүгийн залилан хийхийн тулд сошиал инженеринг, фишинг халдлага гэх мэт олон арга техник ашигладаг. Харин ковид-19 цар тахлын үед цахим хурлын систем, платформыг ашиглан, захирлын дүрд хувиран бизнесийн нууц, санхүүгийн гүйлгээний мэдээллийг олзолж, цахим залилан хийж эхлээд байна.
АНУ-ыг Холбооны мөрдөх товчооноос дараах арга хэмжээг зөвлөмж болгож байна:
- Байгууллагын хэмжээнд ашиглах цахим уулзалтын системийг албан ёсны лицензтэйгээр ашиглах;
- Данс, санхүүгийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хоёр талт баталгаажуулалт ашиглан баталгаажуулах;
- Мэйлээр ирсэн холбоосыг давхар нягталж, шалгаж ашиглах;
- Цахим хуудасны домэйн хаягийг давхар нягталж, шалгаж ашиглах;
- Хувийн мэдээллээ мэйлээр дамжуулахаас зайлсхийх;
- Мэйл илгээсэн илгээгчийн хаягийг зөв эсэх нягталж шалгах;
- Хувийн санхүү, хадгаламжийн дансны бүртгэл, гүйлгээний мэдээллийг тогтмол хянаж байх.
Эх сурвалж: https://securityaffairs.co/