Нууцлалын бодлого
Mng / Eng
I. Оршил
“Эрсдэлийн үнэлгээний систем болон мобайл аппликейшн” нь хэрэглэгчийн ямар мэдээллийг хэрхэн боловсруулж ашиглах тухай тодруулга ойлголтыг өгөх нь энэхүү нууцлалын бодлогын зорилго бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хангах, үйл ажиллагааг сайжруулах, хэрэглэгчтэй харилцах, аюулгүй найдвартай ажиллагааг дэмжихэд оршино.
II. Системд хадгалагдах мэдээлэл
МАБГ нь тус системийг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагын бодлого журмын хэрэгжилт, систем, сүлжээ, дэд бүтцийн эмзэг байдал, кибер халдлага зөрчилд өртөх эрсдэлийг илрүүлэх, түүний түвшинг тогтоож, нөхцөл байдлыг үнэлэх, кибер аюулгүй байдлыг хангах зөвлөмж боловсруулахаас гадна кибер халдлага зөрчлийн мэдээллийг түргэн шуурхай хүргэхэд ашиглах юм.
III. Мэдээлэл цуглуулах болон ашиглах
Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагын хэрэглэгч өөрийн эрхээр систем, аппликейшнд нэвтэрч, байгууллагын мэдээллийн технологийн хүний нөөц, систем сүлжээ, тоног төхөөрөмжийн мэдээлэл болон түүнтэй холбоотой бусад мэдээллүүдийг оруулахаас гадна тухайн байгууллагад гарсан кибер халдлага зөрчлийн мэдээллийг систем, аппликейшнаар дамжуулан мэдээлэх боломжтой. Хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
- Оруулсан мэдээлэл дээр үндэслэн тухайн байгууллагын кибер халдлага зөрчилд өртөх эрсдэлийн түвшинг тогтоож, тайлан зөвлөмж боловсруулах ажил, арга хэмжээнд;
- Систем аппликейшнаар дамжуулан тухайн байгууллагатай холбоотой аюулгүй байдлыг хангах, халдлага зөрчлөөс сэргийлэх мэдээ хүргүүлэх, статистик тайлан мэдээ гаргах болон хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд;
- Кибер аюулгүй байдлыг хангах, халдлага зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх болон таслан зогсоох зорилгоор;
IV. Мэдээлэл хуваалцах болон түгээх
МАБГ нь эрсдэлийн үнэлгээний систем, аппликейшнд бүртгэгдсэн мэдээллийг тухайн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хуваалцаж түгээхгүй ба "Нууцлалын бодлого"-д тусгаснаас өөр зорилгоор ашиглахгүй болно.
V. Мэдээллийн аюулгүй байдал
МАБГ нь гадаад болон дотоод, санаатай, санамсаргүй үйлдэгдэх бүх төрлийн аюул заналаас систем дэх хэрэглэгч байгууллагын мэдээлэл, хүний хувийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах ба Кибер аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам болон бусад Монгол улсын хууль, эрх зүйн болон бодлого, журам, дүрмийг хэрэгжүүлэн ажиллана.
Гэвч мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл нь хэрэглэгчийн өөрийн хариуцлага, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгээс шууд хамааралтай байдаг тул өөрийн хувийн мэдээллийг хамгаалах үүднээс нэвтрэх нэр, нууц үгийг бусдад шилжүүлэхийг хориглох ба эрхээ шилжүүлснээс үүдсэн хохирлыг МАБГ хариуцахгүй болно.
VI. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах
МАБГ нь энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба өөрчлөлт орсон тухай бүрд www.isd.gov.mn цахим хуудсанд байршуулна. Өөрчлөлт, тодруулга нь цахим хуудсанд нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр байна.
VII. Холбоо барих
Нууцлалын бодлогын талаар асууж тодруулах, нэмэлт саналууд гарвал info@isd.gov.mn цахим шуудангийн хаяг, +97692261009 утасны дугаараар холбоо барина уу.