Image

“Microsoft” корпорациас “Windows 10” үйлдлийн системийн шинэчлэлтийг зогсоолоо

“Microsoft” корпорациас “Windows 10” үйлдлийн системийн шинэчлэлтийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгах тухай мэдээлсэн бөгөөд үүнээс хойш техникийн туслалцаа, шинэчлэл, аюулгүй байдлын шинэчлэлтүүд хийгдэхгүй юм. “Windows 10” үйлдлийн систем ашиглаж буй хэрэглэгчид дараагийн хувилбар шилжихийг зөвлөж байна. Хэрвээ таны төхөөрөмж “Windows 11” ажиллуулахад хүчин чадал хүрэлцэхгүй бол “Windows 10”-н хэрэглэгчдэд зориулан гаргасан аюулгүй байдлын шинэчлэлт (Extended Security Updates) хөтөлбөрт хамрагдах эсвэл “Windows 11” үйлдлийн системийг дэмждэг төхөөрөмжөөр солих хэрэгтэй.

Windows үйлдлийн системийн дараах зөвлөмжийг хүргэж байна:

  1. Ашиглаж буй компьютер дээрээ “Windows 11” үйлдлийн систем суулгах, таны компьютер үнэгүй шинэчлэл хийх боломжтой эсэхийг шалгахын тулд: Start > Settings > Update & Security > Windows Update and select Check for updates дээр дарна уу.
  2. Windows 11” үйлдлийн системтэй шинэ компьютер худалдаж авах.
  3. Хэрвээ та Copilot+PC эсвэл бусад шинэ “Windows 11” төхөөрөмж рүү шилжихэд хугацаа шаардагдах бол энэ төрлийн хэрэглэгчдэд зохиулсан гаргасан аюулгүй байдлын шинэчлэлт (ESU) хөтөлбөр нь таны “Windows 10” үйлдлийн системтэй төхөөрөмжийг 2025 оны 10-р сарын 14-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хамгаалж чадна.

Эх сурвалж:

https://support.microsoft.com/en-us/windows/windows-10-support-ends-on-october-14-2025-2ca8b313-1946-43d3-b55c-2b95b107f281

Нийтлэл түгээх