ОНЦ ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЦИЙН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Мэдээллийн аюулгүй байдлын газраас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамтай хамтран Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан өдөрлөг, сургалтыг зохион байгууллаа. Сургалтын эхэнд ЦХИХХЯ, МАБГ-аас “Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт”, “Кибер халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвүүдээр илтгэл тавьсан бөгөөд салбарын хууль эрх зүйн орчин болон хуулийн хэрэгжилт, халдлага зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар танилцууллаа.
Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага гэдэг нь нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхүйц мэдээллийн системийг эзэмшин, удирдан ажиллуулдаг байгууллага бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн аль алинд хамаарч болно. Мөн тэдгээрийн үйл ажиллагааны тасралтгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал нь тухайн улсын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой байдаг.
Сүүлийн жилүүдэд цахим орчны аюул занал улам нарийсч, төрийн байгууллагууд руу чиглэсэн халдлага, зөрчлийн тоо үлэмж хэмжээнд нэмэгдэж байгаа тул кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг бүх түвшинд сайжруулах шаардлагатай байна.
Кибер халдлага зөрчлийн тоон мэдээ 2024.01-2025.03
Early-warning систем дээр бүртгэгдсэн зөрчил, төрлөөр
--оОо--