PHP ПРОГРАММЧЛАЛЫН ХЭЛЭНД НОЦТОЙ ХОЁР ЭМЗЭГ БАЙДАЛ ИЛЭРЛЭЭ
PHP бол байгууллагын веб сайт, цахим үйлчилгээ, мэдээллийн системүүдийн сервер талын үйл ажиллагааг удирдахад өргөн ашиглагддаг программчлалын хэл юм. Тус программчлалын хэлэнд алсаас хортой код ажиллуулах боломж олгож болзошгүй, аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй түвшний (critical) хоёр эмзэг байдал илэрчээ.
PHP2Shell хэмээн нэрлэгдсэн эдгээр эмзэг байдлыг CVE-2026-109618, CVE-2026-109619 дугаараар бүртгэсэн бөгөөд CVSS 4.0 үнэлгээгээр тус бүр 9.2 оноо буюу Critical түвшинд үнэлэгдсэн байна.
PHP хөгжүүлэлтийн баг эдгээр эмзэг байдлыг засварласан PHP 8.2.35, 8.3.36, 8.4.27 болон 8.5.12 хувилбаруудыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан тул тус технологийг ашигладаг байгууллага, хэрэглэгчдэд программ хангамжийн хувилбараа шалгаж, аюулгүй байдлын шинэчлэлтийг нэн даруй хийхийг зөвлөж байна.
Эх сурвалж: https://www.php.net/archive/2026.php#2026-10-21-5