Image

CVE ГЭЖ ЮУ ВЭ?

CVE (Common Vulnerabilities and Exposures) нь мэдээллийн систем, программ хангамж, техник төхөөрөмжид илэрсэн кибер аюулгүй байдлын эмзэг байдлыг бүртгэж, давтагдашгүй дугаараар таних олон улсын тогтолцоо юм. CVE-ийн гол зорилго нь илэрсэн эмзэг байдлыг нэгдсэн байдлаар бүртгэж, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох, байгууллага болон кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд тухайн эмзэг байдлыг таньж тодорхойлох боломж олгоход оршино.

CVE бүр CVE-YYYY-NNNNN гэсэн бүтэцтэй давтагдашгүй дугаартай байдаг. Үүнд:

  • CVE – Эмзэг байдлын бүртгэлийн тогтолцооны нэр
  • YYYY – CVE дугаар олгогдсон он
  • NNNNN – Тухайн эмзэг байдлыг ялган таних дугаар нь дөрөв ба түүнээс олон оронтой байж болно.

 

Тухайлбал, CVE-2026-109618 нь PHP программчлалын хэлэнд илэрсэн, PHP2Shell хэмээн нэрлэгдсэн эмзэг байдалтай холбоотой CVE дугаар бөгөөд CVSS 4.0 үнэлгээгээр 9.2 оноо буюу Critical түвшинд үнэлэгдсэн байна.

CVE нь эмзэг байдлыг бүртгэж, таних зориулалттай бол тухайн эмзэг байдлын эрсдэлийн түвшинг CVSS (Common Vulnerability Scoring System) тогтолцоогоор үнэлдэг. CVSS нь эмзэг байдлыг ашиглах нөхцөл, системд учруулж болзошгүй нөлөөлөл зэрэг үзүүлэлтэд үндэслэн 0–10 хүртэлх оноо өгч, эрсдэлийн түвшинг тодорхойлдог.

CVE-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.cve.org/ холбоосоор орж танилцана уу.

Эх сурвалж: https://www.redhat.com/en/topics/security/what-is-cve

Нийтлэл түгээх

Сэтгэгдэл бичих


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.